2025-10-14
22
Монголын хараагүйчүүдийн холбооны тэргүүн М. Болдбаатар
🔰Хөдөлмөрийн тухай хуулийн 114 дүгээр зүйл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 16 дугаар зүйл, мөн Засгийн газрын 253 дугаар тогтоол, “Татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх тухай” холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор ажил олгогчдод олгох дэмжлэг, урамшуулал, ажлын байрны тохируулга, хүртээмжтэй орчин нөхцөл бүрдүүлэхийн ач холбогдол сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.
✅Сургалтыг Тариалан сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Цэцэрлэгийн байгууллагын удирдлагууд болон холбогдох албан хаагчдад зориулан зохион байгуулсан бөгөөд сургалтаар дараах агуулгыг хамрав.
✅Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн хэрэгжилттэй холбоотойгоор ажил олгогчдын хүлээх үүрэг, ажилтанд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээ,
✅Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нөхцөл бүрдүүлэх арга зам
✅Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээтэй иргэдэд хүртээмжтэй ажлын байр бий болгох зохицуулалт
✅Ажлын байрны тохируулга хийх, дотоод орчны хүртээмжийг нэмэгдүүлэх сайн туршлага
✅Хөдөлмөрийн эрх зүйн мэдлэгийг гүнзгийрүүлэх, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч ажиллав.
📈Сургалтын үр дүнд байгууллагууд хөдөлмөрийн харилцаанд тэгш оролцоог хангах, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй болж, цаашид хэрэгжилтийг хангах төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.