Увс аймгийн Тариалан сумын ИТХ

Увс аймгийн Тариалан сумын ИТХ

Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал 2014.11.24

2014-11-25

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг  2014.11.24 -ны өдөр хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ
1. Сумын ИТХ-ын 7-р хуралдааны тов, хэлэлцэх асуудлын тухай
2. ИТХ-ын тэргүүлэгчдээс 4-р улиралд хийх хяналт шалгалтын удирдамж, төлөвлөгөөний тухай
3. Сумын сүлд дууны журам батлах, Сүлд дуу хүлээн авах ёслолын үйл ажиллагааны тухай
4. Зарим хүүмүүсийг төрийн одон мядальд тодорхойлох тухай

ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрүүд :
Нэг. Сумын ИТХ-ын 7-р хуралдааныг 2014 оны 12-р сарын 12-ны өдрийн 9 цагт сумын төвд зарлан хуралдуулахаар тогтож хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэв.
1. ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайлан
2. ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2014 оны эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх зорилтын хэрэгжилт, 2015 оны Зорилтын тухай
3. ОНХС-ийн хөрөнгөөр 2014 онд хийгдсэн ажил, үр дүн, 2015 онд хийгдэх ажлын зориулалт, төсвийн хуваарилалтын тухай
4. Сумын 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай,
5. Сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны төлөвлөгөөний тухай
6. Сумын эко системд түшиглэсэн дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тухай
Хоёр. ИТХ-ын тэргүүлэгчдээс 2014 оны 4-р улиралд хийх хяналт шалгалтын график, удирдамжийг батлаж 11-р сарын 26-28 өдрүүдэд зохион байгуулахаар тогтлоо.
Гурав. Сумын "Сүлд дуун"-ны журмыг батлаж, сүлд дууг хүлээн авах ёслолын ажиллагааг 2014 оны 12-р сарын 11-ны өдрийн пүрэв гаригт  зохион байгуулахаар боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%