Увс аймгийн Тариалан сумын ИТХ

Увс аймгийн Тариалан сумын ИТХ

Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Сүлд дуу" хүлээн авах ёслолын ажиллагаа

2014-12-11

Сумын ИТХ-ын 6-р хуралдаанаар "Сүлд дуу"-гаа баталж улмаар Сүлд дуу хүлээн авах ёслолын ажиллагааг 2014.12.11-ны өдөр зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд баг, байгууллага, ААН, иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцов. Мөн сүлд дууны зохиогч, сүлд дууны уралдаанд оролцсон уран бүтээлчид урилгаар оролцлоо. Ёслолын ажиллагааг ИТХ-ын дарга М. Жамсран нээж сүлд дуутай болох талаар зохион байгуулсан ажлаа танилцуулав. Сумын засаг дарга С.Цолмон Сүлд дуутай болсонд баяр хүргэж үг хэлээд сүлд дууны зохиогчийг батламж 500000 төгрөгөөр, бусад 3 уран бүтээлчийг дурсамж 100000 төгрөгөөр шагнаж урамшууллаа. ИТХ-ын ажлын албанаас ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан "Сүлд дуу" хүлээн авах байрлуулах журмыг танилцуулав. Сүлд дууг Соёлын төвийн хөгжмийн багш З.Замбалов дуулж бүх нийтээрээ босож хүндэтгэл үзүүлэн бахархан дээдэлж, огшин омогшиж байлаа. Ёслолын арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, өсвөрийн болон шилдэг 32 бөхийн барилдаан боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%