Увс аймгийн Тариалан сумын ИТХ

Увс аймгийн Тариалан сумын ИТХ

Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын 7-р хуралдаан

2014-12-12

Сумын ИТХ-ын 7-р хуралдаан 2014.12.12.-ны өдөр болж хэлэлцэхээр төлөвлөсөн 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. ИТХ-ын хуралдаанаас Засаг даргын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөр 60 гаруй хувийн биелэлттэй, 2014 эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх зорилт хангалттай хэрэгжсэн байна гэж дүгнээд 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтыг баталлаа. Мөн хуралданаар 2015 оны төсөв, Орон нутаг хөгжлийн сангаар хийх ажлын зориулалт, төсвийн хуваарилалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталж тогтоол гаргалаа. Хуралдааны дараа ИТХ-ын ажлын албанаас 2014 оны ажил, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж 2015 оны зорилтоо тодорхойлсон явдалд талархал илэрхийлж ИТХ-ын төлөөлөгч, байгууллагын дарга эрхлэгч нарыг хүлээн авч шинэ жилийн мэнд хүргэж өвлийн өвгөн аавын бэлэг гардуулж шинэ жилээ угтлаа.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%