Увс аймгийн Тариалан сумын ИТХ

Увс аймгийн Тариалан сумын ИТХ

Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Тариалан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Иргэддээ тайлагная" аян

2015-01-19

Сумын ИТХ-аас "Иргэддээ тайлагная" 1 сарын аяныг зохион байгуулахаар шийдвэрлэж удирдамж, ажлын чиглэлийг тодорхойлон баг, байгууллагуудад хүргүүлэв. Энэхүү аяны хүрээнд багийн засаг дарга, цагдаагийн хэсэг, ЗДТГ-ын албад, мэргэжилтэн нар, төсөвт байгууллагууд 2014 оны ажлаа тайлагнах, 2015 оны зорилтоо танилцуулах, "Шилэн дансны тухай" хуулийн хэрэгжилтийг хангах тайлагнах, иргэдийн санал бодлыг сонсох, судлах, үнэлэлт дүгнэлт гаргуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм.  "Иргэддээ тайлагная" аяны эхлэл болгож 6 багийн ИНХ-ыг хийж энэ үеэр бүх байгууллага, албад, мэргэжилтэн нар тайлангаа тавьж оны эхнээс шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээлж саналаа солилцлоо. Цаашид сумын төвд бүх байгууллагууд "Иргэддээ тайлагная" аяныг зохион явуулахаар график төлөвлөгөө гарган ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%